Цуу яриа тархах дөхөв
Иргэдийнхээ төлөө төрийн болон төрийн бус байгууллагад үгийг нь дамжуулах миний гол ажлын нэг байв. 21-р байрны хажууд зарын самбар байршуулж тоглоомын талбайн дор зогсоол хийх тухай иргэдээс санал авна гэж бичжээ. Тус байрны иргэд бухимдлаа илэрхийлж зарын самбарыг хуу хуу татаж хаяж байв. Зарим нэг нь өрхөөр явж иргэдийн саналыг авах тухай хороонд хүсэлт ирүүлж байв. Энэ ажлыг хорооноос би хариуцаж Д.Бат-эрдэнэ, Цогоо ах тэргүүтэй хэдтэй хамт 200 гаруй өрхөөс санал авах ажлыг эхлүүлээд байтал хорооны ажилтан газар доор машины зогсоол бариулах гэж байгаа юм гэсэн цуу яриа тархсан байв. Гарын үсэг авч байсан цаасан дээр газар доор зогсоол барихыг эсэргүүцэж байна гэсэн бичигтэй байсан тул иргэд цуу ярианд төдийлөн автсангүй. Хот төлөвлөлтийн газарт зогсоол барихыг зөвшөөрөөгүй 200 гаруй өрхийн гарын үсэг, албан хүсэлтийг хүргэж өгөв. Журмын дагуу иргэд саналаа бичгээр гаргаж өгөөгүй бол зөвшөөрсөнд тооцогдож хүүхэд, хөгшид суудаг талбайгаа алдах байсныг үгүйсгэх аргагүй билээ. Угаас иргэд нь дургүй байсныг ажил хэрэг болгож санал авсанд иргэд ихэд баяртай байдаг юм.
Мөн 62-р байр ашиглалтын шаардлага хангахгүй болж оршин суугчдын 80 хувь нь зөвшөөрсөн тохиолдолд дахин төлөвлөлтийн ажил эхлэх болоод байсан билээ. Энэ санал асуулгыг би хариуцан зохион байгуулж саналын хуудас авч өрхүүдээр явлаа. 50 гаруй өрхөөс санал авсан ч цөөн хэдэн хүнтэй уулзаж чадахгүй байв. Дамдинсүрэнгийнх гэдэг айлд очиж дахин төлөвлөлтийн талаар санал авах тухай ярихад хатуухан хэдэн үг хэлж саналаа бодож байж өгнө гэв. 2 хоноод дахиад очтол танайхаас өмнө манайд санал авах гэж хүн ирж байсан. Би чамд хэлдэг үгээ хэлсэн. Дахиад ирээгүй юм. Чи хүрээд ирлээ. Би бодож дуусаагүй байна. Судлана гэж байна. Дахиад хэд хоноод очтол би өөрөө саналаа хүргэж өгнө гэж хэлэв. 3 удаа очоод санал авч чадаагүй тул дүүргийн ЗДТГ-т илтгэх хуудсандаа бичиж өгнө дөө гэж бодож суутал Дамдинсүрэн гуай өрөөнд орж ирэв. Саналын хуудсаа бөглөөд иржээ. Дамдинсүрэн гуай Дундговь аймгийн Засаг даргаар 1980-1990 онд ажиллаж байсан, 1990-2004 он хүртэл Засгийн газрын 3, 10-р байрны даргаар ажиллаж байсан ажлын арвин туршлагатай хүн байжээ. Би тэднийд 3 удаа очсоныг үнэлж чам дээр би өөрөө ирлээ. Ажлыг чинь ингэж хөөцөлддөг байхгүй юу гэсэн билээ. Дараа нь Дамдинсүрэн гуайн хүүтэй таарахад чи ажлыг сайн хийдэг залуу даа. Сонгуульд нэр дэвших үү гэж асуусан билээ.
Zula.S гэх хоолны газрын эзэнтэй санал авах гэсэн юм гэж утсаар яриад орой 21:00 цагт уулзахаар болов. Орой иртэл гэрлүүгээ явсан байна. Утасруу нь залгаад та явчихав уу гэхэд маргааш өглөө 9,00 д уулзъя гэнэ. Өглөө 9:00 д ирэхэд ажилдаа ирсэн байна. Дахин төлөвлөлттэй холбоотой санал авч байгаа. Танаас саналыг нь авах гээд ирлээ гэхэд саналын төлөө ингэж их гүйгээд байхаар чинь чиний ард том ашиг сонирхол байгаа юм байна даа гэж бодож байлаа гэнэ. Та хэрвээ зөвшөөрөхгүй бол дэмжих албагүй шүү дээ. Иргэд өөрсдөө саналаа өгөх эрхтэй гэж хэлээд журмаас ганц нэг зүйл заалтыг нь хэлэв. Гэтэл хоолны газрын эзэн миний ажлыг зөвөөр ойлгосон бололтой, инээгээд зөөгчөө дуудаж хоол захиалав. бид 2 хамт хооллов.

Comments
Post a Comment