Ид шидтэй уут
Оюутны өвлийн амралтаар гэртээ харьж сайхан амарлаа. Амралтаараа заланд тоглож, бөмбөг эргүүлж их явав. Номын сангаас ном авч хааяа уншина. Гэрийн ажил хийгээд байх их юмгүй. Ус авах, түлээ хагалах төдийхөнийг л хийнэ. Иймэрхүү байдалтай нэг сар амарч оюутны өвлийн амралт дуусаж хотруу явах боллоо. Хотруу авч явахаар боорцог, цагаан тос, мах бэлтгэж хайрцганд хийлээ. Замын зардал, хоолны мөнгөө түрүүвчиндээ хийгээд бусад мөнгөө хувцсан дундаа хийгээд яв гээд ээж мөнгө хийх уут оёж өглөө. Мөнгөний уутандаа хэдэн төгрөг хийж цүнхэлж аваад, замын зардал хоолны мөнгөө түрүүвчиндээ хийгээд ээжийн захиас ёсоор замдаа гарлаа.
Аян замдаа сайн явж хотод ирлээ. Хичээл ч орлоо. Хичээл нэлээд их, өглөөнөөс орой хүртэл орно. Нэг иймэрхүү байдалтай хичээл, гэр гэж явж байтал мөнгө дууссан юм. Хичээлээ тарж ирээд хувцсаа сольж чемодандаа эвхэж хийж байтал ээжийн оёж өгсөн мөнгөний уут харагдаж байна. Тэр мөнгөний уутыг уудлаж үзтэл хөдөөнөөс авч ирсэн 50 000 төгрөг байсан юм. Гэрээс авч ирсэн мөнгөө хэсэгтээ мартагнаж байгаад яг мөнгө дууссан үед олж хараад их баярласан даа.
2013 оны өвөл
Comments
Post a Comment