Утсаар ярих хүн

Өнөөдөр ээж маань залгаж утсаар ярьлаа. Намайг “утсаар залгахаа больжээ, надад үнэгүй ярьдаг утас байсаар байтал дохичиж болно доо, өмнө нь утсаар залгаад яриад байдаг байсан, одоо залгах ч завгүй болоо юу, ээжийгээ мартаа юу, ээж нь одоо өөрийгөө бодохоос” гэж хэллээ.
Энэ надад маш том хүнд цохилт боллоо. Намайг бага хүүгээ гээд, миний дуу хоолойг сонсох гээд, надаар залгуулах гээд ээж минь хүлээдэг болчихжээ. Би нялх хүүхэдтэй болоод компьютер ширтэх цаг, ээжрүү залгадаг цаг хоёроос яалт ч үгүй багассан байсан юм.
Гэсэн ч ээжтэй өдөрт нэг удаа ярьдаг байлаа. Тэр бүрд ээж залгадаг болчихсон байсан юм. Ээж миний утаслуу үнэгүй ярьдаг болохоор ээж өөрөө залгана гэж би ч хардаг болчихсон байсан нь “алдаа” байжээ. Хороон дээр сууж ажилладаг байхдаа тухтай гэгч нь ээжтэй ярьдаг байв. Өрөөндөө ганцаараа суудаг, хийх ажил ч арай бага байсан болохоор утсаар ярих цаг нэлээд гардаг байсан байна.
Харин саяхнаас ажлын байр өөрчлөгдөж хажуудаа хүнтэй хамт суудаг болж, хурал шуурхайд ч нэлээд ордог болж, хийх ажил ч нэмэгдэж утсаар ярих цаг багассан юм. Ажил их үед ээж залгана, би юм хийгээд зав бага байна, орой яръя гээд утсаа салгах тохиолдолд ч хэд хэд гарсан юм. Энэ үед ээж минь надад гомдоллож байсныг ухаан муу хүү нь өнөөдөр л ойлгож байх гэж.
Уг нь ажлаа түр орхиж гараад ээжтэйгээ утсаар хэдэн үг сольчихож болохгүй юм юу байхав дээ. Тэнэг ухаандаа ээжтэй би өдөрт нэг удаа ярьчихдаг юм чинь “болж” байна гэж боддог байсан. Энэ бодол бас л буруу байж.
Ном зохиол уншдаг хүн болж эргүүлсэн хуудасны тоо нэлээд их. Уншсан номнуудад “ээжрүүгээ ярих цаг гарга” “ээждээ очоорой” гэх мэт зөвлөгөөнүүд бишгүй л байсан. Тэр бүгдийг мэдэж аваад амьдралдаа хэрэгжүүлнэ дээ гэж боддог байсан ч, бодлоос цаашгүй үйлдэл болж чадаагүй л байж. Эх хүн бүр хүүхдээ залгахыг хүлээдэг юм байна даа.


2015.11.14

Comments

Popular posts from this blog

Миний Өвөрмонгол найз

Санаандгүй гаргасан алдаа уучлагддаг