Боловсролын яамны мэргэжилтэн намайг таньсанд гайхав
Нийслэлийн Захирагчийн ажлын албанд очиж хуралд суучихаад ажилруугаа шууд явах гэснээ нэгэнт энэ хавьд ирснийх ганц нэг газраар орж ажил хөөцөлдөе гэж шийдэв. Эндээс гарч алхсаар Боловсролын яаманд очив. Сүр дуулиантайгаар 133 дугаар сургууль нээлт хийж байсан нь саяхан. Гэвч Монгол тэмүүлэл лабортари сургуулийн байранд 133 -р сургууль маань хичээллэдэг болж таарав. Энэ асуудлаар мэдээлэл авахаар ерөнхий боловсролын асуудал хариуцсан хэсэгт ортол 2 мэргэжилтэн сууж байна. Монгол тэмүүлэл лабортари сургуулийн байр мөн гэсэн бичгийг надад өгнө үү, хорооны маань иргэд одоо болтол 133 дугаар сургуулийн байр нь өөрийн нь байр, яахлаараа өөр сургууль энэ байранд хичээллэдэг юм гэж асуудаг тухай хэлэв. Гэтэл барилгын асуудал хариуцсан хэсгээс асуухыг зөвлөв. Очоорой гэсэн хэсэгт очвол нэг залуу сууж байна. Зорьж ирсэн учраа хэлэв. Намайг тун ч найрсагаар хүлээж авч намайг таньж байна гэж хэлэв. Боловсролын яамны мэргэжилтэн намайг яаж таньдаг билээ гэж толгойгоо ажиллуулж байх хооронд би танай хороонд амьдардаг. Чи 6-р хороонд маш сайн ажилладаг байсан. Асуусан асуулт бүрд хариу өгч хорооны фэйсбүүкийг их сайн ажиллуулдаг байсан. 22 б –гийн хажуугийн зам яагаад дутуу баригдав, манай байрны хойд талын чулуутай газар, ил зогсоолын асуудал юу болсон гэж асууж байна. Мөн чи хол явнаа гэж хэлж байна. Яамныхан дотор харьцаа сайтай, сайхан сэтгэгдэл үлдээсэн мэргэжилтэн байсанд тун ч их баярлав. Мөн ажиллаж байсан ажлаар маань намайг аль хэдийн таньдаг болсон байсан бөгөөд сайн ажилладаг байсан шүү гэх урмын үгэнд сэтгэл минь ихэд догдолсон билээ.
2019 он
Comments
Post a Comment