Дуучин болох дөхсөн нь
Би цэцэрлэгт явж дуу бүжиг багшаар заалгаж байгаагүй ч радио, кассетны хөгжим сонсож ах эгч нараараа хүүхдийн дуу заалгаж бүтэн мэдэхгүй ч хэдэн мөр дуу аялахтайгаа болсон юм билээ. Намайг нутгийн хүмүүс можоохон дадага, жожоохон хүү би гэж дуулдаг байсан гэж ярилцдаг юм, мөн цоохор дээл байнга өмсдөг байсан учир Отгонцоохор гэж одоо ч хүртэл нэрлэх нь бий. Намайг хоёрдугаар ангид байхад дуулах өв гэж дууны уралдаан болох болоод ангиас орох хүнгүй болчоод багш намайг хүчээр шахуу л дууны тэмцээнд оролц гэж явуулсан юм. Хүүхдүүд дуугаа бэлтгэхийг харж байгаад миний дуулах ээлж боллоо. Би дуу бэлдээгүй ирсэн тул доод ангийн охины дуулсан “Бага насаа хайрлаж явна” дууг дууллаа, хөгжмийн багш ардын дуу ямар дуу дуулах вэ гэнэ. Миний өмнө дуулсан хүүхэд ардын дуугаа бэлдээгүй байгаа гэж байна, би ч гэсэн ардын дуу бэлдээгүй байгаа гэж дуурайж хэллээ. Дуулах өв урлагийн наадам болж би хоёрдугаар шатандаа тэнцсэн ч байр эзлэж чадаагүй юм. Тоглолт үзсэн хүмүүс намайг аятайхан дууллаа гэж ташуур өгч би дараа дараагийн Дуулах өв урлагийн наадамд хэд хэдэн удаа түрүүлсэн юм. Үүнээс хойш урлагийн наадам, тоглолт бүрийг алгасдаггүй оролцдог болсон, миний оролцоог үнэлж сумын 80 жилийн ойгоор Монголын хүүхдийн төлөө үндэсний газрын хүрэл медалиар шагнаж байлаа. Энэ миний анх удаагаа авсан медаль байсан юм. Сумын ойн дараа сургуулийн 70 жилийн ой болох болж ойн хандивын сан үүсгэх ажилд оролцож урлагийн багт орж хөдөөний багуудаар тоглолт хийж явсан юм. Тэр үед би 5 дугаар ангийн сурагч байлаа. Хөдөөгүүр явж байгаад гэртээ ирэхэд надад сургуулийн захирал тоглолтонд оролцсон гэж нэг өдрийн 5000 төгрөгөөр урамшуулал бодож цалин өгсөн юм.
Энэ миний дуу дуулаад авч байсан хамгийн өндөр цалин байсан. Сургуулийн ойн тоглолт эхлэхийн өмнө миний нэрийг дуудаж аймгийн хүүхдийн төлөө төвийн авъяас алтан медалиар шагнахад миний хөдөлмөрийг үнэлжээ гэж бодогдсон доо. Хөдөө сумын хүүхдүүдийн ганц оролцдог дууны тэмцээн бол Яргуй наадам юм. Би яргуй наадамд 4-р ангиасаа хойш 11-р ангиа төгсөтлөө оролцсон. Эхний хэдэн жилүүдэд медалиас мултарсан ч зусланд сайхан амраад гэртээ ирдэг байсан. Биднийг яргуй наадамд оролцохоор явахад зарим хүүхдийн аав ээж нь хамт явдаг байлаа, тэд шүүгчидтэй танилцаж хүүхэддээ арын хаалгаар медаль авч өгдөг байсан даа. Би 2008 онд 9-р ангиа төгсөх жилээ Жаргалант суманд болсон Яргуй наадамд оролцож ээждээ яарсан сэтгэл дууг дуулж түрүүлж алтан медаль хүртэж байсан. Дуу дуулдаг хүүхэд даруухан байх ёстой, тамхи татаж болохгүй гэж сургадаг багш нарын захиас надад өөрчлөлтийг авчирч ач гавъяагаа өгсөн. Би 11-р ангиа төгсөж элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөөд ирэхэд манай нутгийн Дагвадорж гуай ээжээс:

- танай хүү ямар сургууль авсан бэ гэж асуужээ
- ээж МУИС авсан гэсэн чинь
- Дагваа гуай тэгээд дуулаачийн анги уу гэж асуусан гэсэн
Манай нутгийнхан одоог хүртэл намайг урлагийн сургуульд сурдаг гэж боддог юм билээ. Би хэдийгээр урлагийн сургуульд суралцаагүй ч гэсэн гитар хөгжмийн зах зухаас суралцаж тоглодог болсон, дуугаа бол дуулсаар л байгаа, дуучин болох тун ч дөхсөн дөө.
2015/04/08
Comments
Post a Comment