Надад дургүй хүмүүст



Та нар надад дургүй байж болно оо
Тайван байж бие биенээ хүндэтгэе
Хэн хэнээ ойлгоогүй болоод л тэр шүү дээ
Хэцүү байгаа асуудлыг нухацтай тунгаан ярилцъя

Өөрийн түүх мөнхөд үлддэг хойно доо
Өрөөл бусдыг гойчлоод яахав дээ
Өөдгүй зан гаргаж, өөрийг тань гомдоосон бол
Өө сэвийг нь өөрт нь хэлж алдааг дутагдлыг нь зас

Олон хүмүүс зэрэг надад дургүйцвэл
Одоо л буруугаа хүлээж, алдаагаа засъя
Олонх намайг дэмжиж, цөөнх надад дургүйцвэл
Орчлон ертөнц нэг талыг барьдаггүй гэдгийг ойлгоё

Аз жаргалтай мэт царайлж, дээгүүр харан гүйлээ ч
Амьдралын олон шалгуурт бүдэрч сэтгэлээр унаж л байгаа
Өөртөө л зөвийг сонгож, сайны зүг тэмүүлэх нэгнээ
Өгсөж явах замд нь саад тавьж битгий унагаарай
2015 оны 5 сарын 24

Comments

Popular posts from this blog

Миний Өвөрмонгол найз

Санаандгүй гаргасан алдаа уучлагддаг