Багш намайг тодорхойлов
Тодорхойлолт
МУИС, НШУС-ын Улс төрийн ангийн 3-р курсын оюутан Г.Отгонбаатарт миний бие хичээл орж байсныхаа хувьд, тус оюутныг тодорхой хэмжээнд таних учраас дараах тодорхойлолтыг өгч байна.
Г.Отгонбаатар нь семинар, лекцийн хичээлүүдэд идэвхтэй оролцдог. Аливаа нэг асуудалд шинжлэх ухаанч байдлаар эрэл хайгуул хийхээс гадна, амьдрал практикт хэрхэн хэрэглэж байгаа талаар болон хэрхэн ашиглаж болох талаар эрэлхийлдэг, чадварлаг давуу талтай. Ямар нэгэн зүйлийг өөрийн чин сэтгэлээсээ хийдэг, хүний итгэл найдварыг алддаггүй байдал нь багш миний бахарлыг төрүүлдэг байлаа.
Тус оюутан нь эрдэм шинжилгээ, судалгааны болон нийгмийн ажилд идэвхтэй оролцдог. Тэнхимийн болон сургуулийн эрдэм шинжилгээний хурлуудад амжилттай оролцсон ба тэрээр одоо МУИС-ын 70-н жилийн ойн арга хэмжээнүүдэд идэвхтэй ороцлогчдын нэг байгаа.
Г.Отгонбаатар нь өөрийнхөө мэргэжлийг чин сэтгэлээсээ сурдаг бөгөөд ирээдүйд түүнийг монголын шилдэг залуусын нэг болно гэдэгт эргэлздэггүй. Миний хайртай шавь нарын нэг Г.Отгонбаатарыг Та бүхэн сонговол ирээдүйн нэг шилдэг боловсон хүчинд хөрөнгө оруулалт хийлээ гэдэгт би итгэлтэй байна.
МУИС, НШУС-ын
СССХУ-ны тэнхимийн багш
Б.Хишигням
2012 оны 09 сарын 25
Comments
Post a Comment