Сайн оюутнаа багш хүн мартдаггүй
Манай ангид философийн хичээлийг Д.Оюунгэрэл багш сар хүрэхгүй хугацаанд заасан юм. Заах хичээл их, хажуугаар нь эрдмийн ажлаа хамгаалах болсон шалтгаанаар өөр багшид даалгасан билээ. Философийн улсын олимпиадад найзууд маань түрүүлж, нэг семистрийн хичээл үр дүнгээ өгсөн юм. Нэг удаа сургуульдаа явж байгаад багштай тааралдтал Сайн уу гээд нэрээр маань дуудаж билээ. Цөөхөн удаа хичээл орсон ч, нэрийг маань тогтоосон байхыг сонсоод их баярлаж байсан. Тэгээд " хөөх та намайг мартаагүй юм уу? " гэхэд Багш хүн сайн оюутнаа хэзээ ч мартдаггүй гэсэн юм. Мөн нэг удаа МНВ тв-гээр сургалтын тэтгэлэг авч гарахад багш үзээд, дараа нь надад зөв оюутандаа тэтгэлэг өгсөнд багш нь их баярласан гэсэн билээ. Сайн оюутнаа багш мартдаггүй юм бол, Сайн багшийгаа оюутан хэзээ ч мартахгүй ээ.
2014/03/07
Comments
Post a Comment