Зөв шаардлага хэзээд зөв байдаг

Шинэ жилийн орой хэдэн нөхдийн хамт явж байгаад алдаа гаргаж хүний эд хөрөнгийг эвдчихсэн юм. Ингээд бид хэд мөнгө нийлүүлэн хохирлыг нь барагдуулахаар боллоо. Хүний юмыг эвдсэн юм чинь хохирлыг нь барагдуулж, мөнгө төлөх нь зүй ёсны хэрэг билээ. Бид хэд ярилцаж байгаад тухайн үед тэнд байсан бүх хүмүүс адилхан хувааж төлбөрийг барагдуулъя гэж ярьцгаалаа. Биднээс хэдэн насаар ах нэгэн залуу хамт байсан бөгөөд асуудал үүссэн үед ямар нэгэн буруу зүйл хийгээгүйгээр үл барам бидний асуудлыг зохицуулахаар чадах чинээгээрээ гүйж явсан гэдэг юм. Тэр зүгээр л хамт байсныхаа төлөө бидний саналаар мөнгө хувааж төлөхөөр болсон билээ. Түүнд хамт мөнгө төлөлц гэж хэн нь ч хэлэхгүй агаад намайг хэлээрэй гэсэн юм. Би ч хэлж орхисон. Тэрээр надад асуудал үүсгэсэн бол өөрсдөө шийдээд сурчих. Бусдад бүү наа. Ялангуяа өөрийн үүсгэсэн асуудлыг  өөрөө л  шийдэж бай. Надад хуваагаад төлөх мөнгө байна. Гэхдээ би өгөхгүй гэж билээ. Бид тухайн үедээ асуудлыг хамтдаа шийдчихгүй дээ гэж бодоцгоож байсан ч “цаг хугацаа өнгөрөх тусам үнэн үг хэлсэнд нь баярлаж явдаг билээ 

2018 он 9 сар 21

Comments

Popular posts from this blog

Миний Өвөрмонгол найз

Санаандгүй гаргасан алдаа уучлагддаг