Ангийн дарга

2014 оны намар МУБИС-т магистрын сургалтанд бүртгүүлчихэв. Магистрын хичээл эхэлж Болосвролын эрх зүй хичээлийн багш манай ангийхнаас ямар учраас магистрын сургалтад элссэн талаар ярих нь гараа өргө гэв. Манайхан гараа өргөлөө, би ч амжиж гараа өргөв. Манайхан эхнээсээ ярьж эхэллээ. Миний хэлэх гэж байсан хариултыг ангийхны хэн нэг нь хэлчихлээ. Надад хэлэх хариулт олдохгүй болж Би МУИС-т 4 жил сурсан, одоо МУБИС-ийн багш нар хичээлээ яаж явуулдгийг харах гээл элчихлээ гэж /томоогүй сурагч хичээл үймүүлэхдээ хэлэх/ байрын үг хэлж орхив. Тэгж хэлчихээд нийх буруу юм хэлчихлээ гэж ч бодсонгүй. Яг үнэндээ надад багш бэлтгэдэг их сургуулийн багш нарын лекц яаж явдгийг харах сонирхолыг минь ихэд татаж байв.
Судалгааны арга зүй хичээлийг профессор Ж.Батдэлгэр багш оров. Манай ангийхан нэлээд олуулаа. 80 гаруй магистрант нэг ангид элсэн орсон байв. Тэр олон магистрантыг удирдаж хичээлээ явуулахад ангийн дарга сонгож, зохион байгуулалтанд оролцуулах явдал чухал гээд Ж.Батдэлгэр багш та нар дотроос ангийн дарга сонгоё, хэн ангийн дарга болох вэ гээд гар өргүүлэв. Олон хүн гар өргөх байх гэсэн чинь "Би ганцаараа гараа өргөсөн бололтой" сонгууль явагдалгүй шууд л дарга болчихлоо. Та нар Боловсролын удирдлагын ангийн магистрантууд, удирдлагын хүмүүс аливаа боломжийг ашиглах хэрэгтэй, сургууль удирдан зохион байгуулах ажлаа ангийн даргаас эхэлж байгаа магистрант өөрийгөө танилцуулаарай гэж багш хэллээ. Ингээд ангийн даргын албан тушаалтай болж хааяа ирц бүртгэх, багшийн өгсөн даалгаврыг тараах зэрэг  үүрэг гүйцэтгэж ажиллах болов.
Манай анги 80 гаруй элсэгчтэй ч дөрөвхөн эрэгтэй магистрант энэ ангид суралцдаг байв. Үүнд Б.Очирсүрэн, Э.Нямсүрэн, Б.Галсанцэрэн бид 4 орно. Дараа нь Архангайн Мягмарсүрэн ах, Өвөрмонголоос Б.Тамир манай ангид оров. Тамирын хувьд Миний үзэгний малгайг аваад өгөөч гэж намайг инээлгэж байсан нөхөр юм. Харин би үзэгний таг уу гэж асуухад урдаас инээгээд байв. Надад Үзэгний малгай гэдэг үг инээдтэй сонсогдож байхад, Тамирт Үзэгний таг гэдэг үг бас л инээдтэй сонсогдсон байх. 80 гаруй магистрантаас тал хувь нь магистрын түвшинд суралцах хичээлүүдээ дуусгаж, дипломоо амжилттай хамгаалахад манай ангийн эрэгтэй 6 магистрант 100% үүнд хамрагдав.

2016.05.15

Comments

Popular posts from this blog

Миний Өвөрмонгол найз

Санаандгүй гаргасан алдаа уучлагддаг