Тус хүргэсэн нь
2017 он. Өвлийн улирал эхлэж хүйтний эрч чангарсан байлаа. Тэр өдөр би ажил ихтэй, гадуур ажил хөөцөлдөж явж байгаад гэрлүүгээ алхсаар шөнө 12:00 цагийн үед байрныхаа гадна иртэл согтоод унасан хүний чимээ гарч байлаа. Харанхуй шөнө хаана хүн унаад өгөв гээд чимээ гарч буй газарлуу дөхөж очиход байрны урд талын дэлгүүрийн хойд буланд нэг залуу хэвтэж байна. Хөөё босоорой, зүгээр үү гэж асуухад, намайг гэрт хүргэж өгөөч хэмээн гуйж байна. Дүү нь ердөө архи уудаггүй юм. Өнөөдөр л уучих уучих гээд байхаар нь уугаад байсан чинь явж чадахаа больчихлоо гэж учраа хэлж байна.
Дүү аль сургуульд сурдаг вэ?
-Соёл эрдэм дээд сургууль гэж байна.
Аль нутаг вэ?
-Хөвсгөл аймгийн Дархад хүн байна. аа
Аан. Би бас Хөвсгөлийн Шинэ-Идэрийнх гээд хоёулаа нэг нутаг болж таарлаа.
Гэр нь хаана вэ. Ах нь хүргээд өгье.
-Шинэ монгол сургуулийн хажууд гэнэ. Гэрлүүгээ харьж яваад замдаа арга буюу архинд дийлдээд унасан байхтай нь би таарчээ. Дүү хүүг түшиж алхсаар гэрт нь хүргэж өгөв. Барьж байсан утас, өмсөж байсан хувцастайгаа гэртээ орохдоо баярлалаа ахаа, таныг ивээж явнаа. Дүү нь дархад хүн шүү дээ гэж хэлсээр гэрлүүгээ орлоо. Түүнээс хойш нэлээд хэдэн сар өнгөрчээ. Дараа нь нөгөө дүү хүүтэй таараад ах нь чамайг гэрт чинь хүргэж өгсөн. Намайг таньж байна уу гэж асуухад инээгээд танихгүй байгаа болтой зөрсөн дөө. Иймэрхүү байдлаар нэлээд олон залуусыг гэрт нь дөхүүлж өгсөн юм байна. Өөрөө ч хэд хэдэн удаа дөхүүлүүлсэн юм байна. Хүний тус багаддаггүй юм шүү.
2018.04.09
Comments
Post a Comment