Ажлаа хүлээлгэж өгөв


            Ажлын минь гараа эхэлсэн 6-р хороондоо ирснээс хойш 3 жил өнгөрчээ.
Гурван жилийн хугацаанд иргэдээс  ирүүлсэн санал, хүсэлтүүдийг нэгтгэж хорооныхоо хэмжээнд шийдвэрлэж болохуйц ажлуудыг өөрсдөө шийдэж, бидний эрх мэдлээс хэтэрсэн асуудлуудыг холбогдох газруудад уламжилж ажилласан байна.
20 –д жил нэг л гүйцэтгэх захиралтай явсан, өргөдөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчид хүртэл очиж байсан гэх Асар СӨХ-н асуудлыг шийдэж иргэдийн оролцоотой Гүйцэтгэх захирлыг нь сольсон байна.
21-р байрны Хүүхдийн тоглоомын талбайн дор машины зогсоол хийхээр хөөцөлдөж байсныг тус байрны идэвхитэй иргэдийн хамтаар 300 орчим өрхийн саналыг авч холбогдох газраар шийдвэрлүүлэн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан байна.
1000 орчим өрхөд Хууль тогтоомжуудаас хэсэгчлэн хүргэж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хийсэн байна.
Дахин төлөвлөлтөнд орох шаардлагатай байгаа 62-р байрны иргэдээс саналыг нь авч ажиллаж байхдаа зарим айлд 3 удаа очиж уулзан, залхааж байсан удаа ч байна.
Онцгой байдлын хэлтэс, эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэстэй хамтарч иргэддээ жил бүр сургалт өгч хэвшсэн байна.
Зөрчлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зэрэг хуулиудаар Иргэний танхимд сургалт зохион байгуулж иргэддээ мэдээлэл өгсөн байна.
Эерэг сэтгэлгээ, Хүүхэд хүмүүжүүлэх эерэг хандлага зэрэг сэдвээр төрийн бус байгууллагуудтай хамтран сургалт зохион байгуулж иргэдээ хамруулсан байна.
Залуучуудын идэвхи, оролцоог нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх зорилгоор гар бөмбөгийн тэмцээн, сагсан бөмбөгийн тэмцээнд баг бүрдүүлж хамт оролцсон байна.
Ажил нь муу байна гэх 71, 31, 48, 29-р байрнуудын СӨХ-н удирдлагуудыг солих хурлыг Иргэний танхимдаа зохион байгуулж ажилласан байна.
39, 42, 75, 21, 22б байрнуудын СӨХ-н тайланг иргэдэд нь сонсгож Иргэний танхимд хурал зохион байгуулсан байна.
Төвлөрсөн хогийн цэг үүссэн 62-р байрны урд талын талбай, оюутны хотхон, 60-р байрны урд талын талбай зэрэг газрыг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж хоггүй болгосон байна.
Иргэдээс санал сонсох, мэдээлэл өгөх зорилготой хорооны фэйсбүүк хаяг ажиллуулж байна. Зарим иргэд маань хорооныхон ажлаа сайн хийж байна гэхэд, зарим нь шүүмжилж байдаг. Шүүмжлэлийг хүлээж авч ажлаа сайжруулах чиглэлээр ажилладаг болсон байна.
Бүхэл бүтэн хороо байж ганц ПС хааж чаддаггүй юм уу, Жулья дэлгүүрийг хаачихаж чаддаггүй юм уу, ганц зам тавиад өгч чаддаггүй юм уу гэж зарим иргэд маань бухимдана. Хороо нь бүтээн байгуулалт хийх төсөв байдаггүй юм аа. Архи зардаг дэлгүүрт зөвшөөрлийг нь Нийслэлийн захирагчийн ажлын албанаас өгдөг юм аа, зөвшөөрөл олгосон газар нь хаах эрхтэй гэж тайлбарлаж өгнө.
Төрийн одон медальд тодорхойлуулахаар иргэд маань ирнэ. Настай хүмүүсийн материалыг нь бичиж өгөөд Иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийн хурлаар оруулаад материалыг нь уламжилна.
Хог ихтэй байна шүү дээ. Хороо хогоо ачуулал даа гэсээр иргэд утасдана. Хог тээвэрлэлтийн газарлуу хэлж хогийг нь ачуулна гэх мэтчилэн хорооныхонд хийх ажил их.
3 жил жил гаруй хугацаанд БЗД-ийн 6-р хороондоо ажиллахдаа 2017 оны байгууллагын шилдэг ажилтан болж шагнуулсан билээ. 
Хорооныхондоо эрүүл энх, сайн сайхныг хүсье.

Хүндэтгэсэн: Г.Отгонбаатар


Comments

Popular posts from this blog

Миний Өвөрмонгол найз

Санаандгүй гаргасан алдаа уучлагддаг