Оюутан хүн өвдөх эрх байхгүй
Монгол Улсын Их Сургуулийн амжилттай суралцдаг оюутнуудын тоонд орж дүн гарахад ихэнх хичээлд А авдаг байлаа. Хичээлээ огт тасалдаггүй, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь багтааж өгдөг байсан болохоор багш нартаа үнэлэгддэг байсан билээ. МУИС- ийн сургалтын албанаас үзсэн хичээл тус бүрийн дагуу явцын шалгалтыг хоёр удаа авна. Шалгалтын хариуг элсэлтийн шалгалт шиг машинаар уншуулж авсан оноог мэдээллийн самбарт байрлуулна. Тэр явцын шалгалтанд ямар нэгэн шалтгаанаар оролцох боломжгүй бол дахин шалгалтыг авдаггүй, явцын дүнгээс муу оноо авсан бол тухайн хичээлд унаж хичээлийн кредит төлбөрийг дахин төлж дараа жил нь дахин үзнэ. Иймээс оноо цуглуулах даалгавар, шалгалтуудыг цаг тухай бүрт нь тооцуулж явахгүй бол эд мөнгөний болон цаг хугацааны ихээхэн алдагдалд орох аюултай байдагсан.
Хоёрдугаар курсын хавар явцын шалгалтууд авч эхлэхийн өмнөхөн хичээлдээ очтол нүүрээр юм гараад тэр нь бараг хавдсан юм шиг харагдаад, халуураад арга буюу багшаас чөлөө авч гэртээ харив. Гэтэл нүүрээр гарсан юм биеийн бүх хэсгээр гарч эмчид хандахад салхин цэцэг гэдэг өвчнөөр өвдсөн болов оо. Салхин цэцэгтсэн хүн гадаа салхинд гарч болдоггүй гэрээс ч гарах хориотой болов. Салхин цэцэг багадаа тусаж байсан бол өдийд ингэж өвдөхгүй байх байжээ. Салхин цэцгийг нэг туссан хүн дахиж тусдаггүй гэнэ. Эмчээс акт авч хичээл ордог багш нарт үзүүлээрэй гээд оюутан ангийн найздаа актаа өгч, манай найз ч захиас ёсоор актыг багш нарт үзүүлжээ, намайг багш нар хичээлээ тасалдаггүй оюутан гэдгийг мэдэх тул арай ч тас тавьчихгүй багадаа тусаж байхгүй юугаа хийж байсан юм гээд журнал дээр Ө үсэг тавьжээ.
Гэтэл өнөөх шалтгааныг үл тоодог явцын шалгалтууд намайг гэртээ хэвтэж байх хойгуур авч би явцын дүнгүй зарим нэг хичээлдээ санаснаас доогуур үнэлэгдсэн юм.
Монгол Улсын Боловсролын Их Сургуульд магистрын ангидаа ангийн дарга хийж байхад өвчний түүх бичүүлсэн акттай хүмүүс мэр сэр байдаг байв. Хүн л юм хойно өвдөх зовох тойрохгүй заримыг нь дайрна. Өвчний акт үзүүлээд ч нэмэргүй, яагаад ч тусыг эс олдог шууд тас тавьдаг нэг багш бидэнд хичээл ордог байж билээ. Тэр багшийн хичээлд зөвшөөрсөн тооноос илүү тас авсан тохиолдолд хичээлд үнэлгээ авах боломж үгүй болж, дүн гарсан ч өөдтэй дүгнэгдэх боломж нэгэнт өнгөрсөн байдаг байлаа. Манай ангийн нэг магистрант хичээлдээ ирж яваад аваарт орж гэмтлийн эмнэлэгт хэвтчихээд надад акт явуулж багш нарт хэлж чөлөө авч өгөөрэй гэж хүссэн юм. Аваарт орсон магистрантыг нөгөө багшид өвчтэй байгаа гэж ойлгуулахыг оролдсон ч Аа чи өвчлүүлцэн үү гэж хэлээд тас тавьчихаж билээ. Ер нь оюутан хүн өвдөх эрх байхгүй л юм билээ.

2015,7,26
Comments
Post a Comment