Сонинд өгсөн анхны ярилцлага
Анхны юм бүхэн сайхан дурсамжтай байдаг хойно доо. 2012 он 10 сарын 1
Сургуулийн хүлээлгийн танхимд хичээлээсээ өмнө ирсэн оюутнууд сууж хичээлээ хүлээнэ. 2012 оны 10 сарын 1 шинэ сарын эхний өдөр учир эрч хүчээр дүүрэн, хичээлдээ хичээн шамдахаар цагаасаа өмнө ирсэн маань энэ байв.
Гэтэл энэ өдөр"Зууны мэдээ" сониноос сурвалжлагч нь оюутны амьдралын тухай, оюутанд мөнгө хэр хэрэгцээтэй байгаа талаар ярилцлага авах ажилтай манай сургуульд ирсэн байж таарчээ.
Сэтгүүлч манай ангийн Энхбилиг бид хоёрыг ярилцлага өгөх үү гэж асуух нь тэр.
Бид хоёр ч дуртайяа хүлээн зөвшөөрч зургаа даруулсны дараа сэтгүүлчийн асуултанд хариулж эхэлсэн юм.
1. сур: Эхний асуулт хаанаас оюутан болж ирсэн тухай байв.
Би Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумаас их сургуулийн хуваарь аваад хотод ирсэн гэж хариуллаа.
2. сур: Хоёр дахь асуулт нь: байр савны талаар асуусан юм.
Би ахындаа 3 дахь жилдээ амьдарч байгаа гэж хэлээд энэ талаар надад асуудал байхгүй гэж хэллээ.
3. сур: Оюутан хүнд мөнгө хэр хэрэгтэй байдаг талаар мөн хичээлээс гадуур ажил хийдэг үү гэсэн асуулт байлаа.
Би ахынхаа барилгын ажил дээр туслах ажилтанаар ажиллалаад 20000 авдаг тухайгаа ярилаа.
4. сур: Оюутан хичээлдээ орж ирэхээр барааны үнэ их өссөн байдаг бичиг хэрэг болон хувцасаа хэрхэн авдаг талаар асуулаа.
Эрэлт ихтэй үе учраас мэдээж үнэ ордог талаар хэлээд, миний хувьд бол үнэ орохоос нь өмнө хувцасаа авчихдаг талаар хэллээ.
5. сур: Мөнгөний үнэ цэнэ болон амьдралын талаар асуусан юм.
Би үүний талаар сургуулиа сайн төгсч, гоё ажиллаж чадвал мөнгө хангалттай олдоно гээд, Одоо бол миний хувьд нас залуу байна, хуримтлал цуглуулах нас болоогүй талаар хэлээд хамгийн чухал зүйлийг хүний сайхан сэтгэл гэж хариулаад ярилцлага дууссан юм.

Comments
Post a Comment