Ээжийн босгосон шон одоо ч унасан байх даа
Ээжтэй утсаар ярьлаа. Үхэр малаа маллаад завгүй байгаа тухайгаа ярьж байна. Үхэртээ гараар ус зөөж өгдөг, мөн өвс өгөх, тэжээл зуурч өгөх гээд үхэр малдаа их анхаарч, хүйтэн өвлийн эрчтэй хүйтнийг давахаар зүтгэж байгаа гэнэ. Өвлийн хүйтэнд үхрийн хашааны нэг шон унаж үхрээ хашиж болохоо байжээ. Ээж гэртээ ганцаараа байгаа болохлоор тэр унасан шонг нь хамт босгож өгөх хүн байхгүй. Тиймээс ээжийн олсон мэргэн арга бол өвлийн хүйтнийг ашиглаж унасан шонг тэгшилж байгаад ус хийгээд хөлдөөчихжээ. Хөлдүү мөс шонг хөдөлгөөнгүй болгож хашаагаа засаж авчээ. Өнөөдөр ээжтэйгээ утсаар ярьлаа. Хавар болоод тэнгэр хангай дулаахан сайхан байна гэж ээж ярьлаа. Ээжийн ухаанаа гаргаж босгосон шон одоо унасан байх даа.
2016.04.05
Comments
Post a Comment