Арын хаалга
2016 онд 326 дугаар анги дээр цэргийн дүйцүүлэх албаны сургалтанд хамрагдаад хотын 9 дүүргээс цэргүүд ирцгээсэн байлаа. Бид жагсаалын бэлтгэл хийж байгаад амарч суух зуураа Сүхбаатар дүүргээс ирсэн нэг залуутай танилцав. Төгссөн сургуулийг нь асуусан чинь МУИС гэнэ. Аль ангийг нь төгссөн юм гэсэн чинь Улс төр судлалын анги гэнэ. Хэдэн онд төгссөн юм бэ гэсэн чинь 2014 онд гэнэ. Манай төгсөлт 2 анги төгссөн. Миний хараагүй царай, манай төгсөлтөнд төгссөн гээд явж байхаар нь сониуч зан хөдлөөд би бас 2014 онд МУИС-ийн улс төр судлалын ангийг төгссөн шүү дээ. Чи намайг танихгүй байна уу гэтэл. Танихгүй байна гэнэ. Сонин юм шүү. Бие биенээ танихгүй нэг мэргэжлийн, нэг төгсөлт. Би дээшээ 3, доошоо 3 ангийн оюутнуудыг ер нь гадарладаг байсан. Тийм ч учраас үл таних мэргэжил нэгт нөхрөөс хэрхэн яаж явж байгаад улс төр судлаач болчихвоо гэж асуухад. Хүмүүст битгий хэлээрэй. Танил талаа ашиглаж байгаад дипломтой болсон гэв.
Бидний 4 жил зүтгэсэн хөдөлмөрийг зүгээр л танил тал ашиглаж, мөнгө төгрөгөөр худалдаад авчихсан байсан нь сонирхол татаад одоо ямар албан тушаал хашиж байна даа гэж асуув. 1-р эмнэлэгт тоног төхөөрөмж хариуцсан техникч хийж байгаа гэнэ. Бас л гайхшрал төрөөд явчихлаа. Улс төр судлаач хүн эмнэлэгийн тоног төхөөрөмж хариуцаж ажиллахад хэцүү биз. Чи тэгээд улс төр судлаач гэсэн диплом үзүүлээд яаж техникч болчихов гэж асуув. Би уг нь 1-р курсдээ эмнэлэгийн тоног төхөөрөмж хариуцаад ажиллах мэргэжил сонгож орсон юм. 1-р курсдээ сурч байсан гэж хэлээд ажилд орсон гэж байна. Ингээд ажилд орчихдог бол ч сураад ч хэрэггүй юм даа гэж атаархал төрж суулаа. Нөгөө залуутайгаа дараа нь нэг таараад 1-р эмнэлэгтээ ажиллаж байгаа юу гэж асуув. Гэтэл үгүй ээ Халдвартад техникчээр ажиллаж байгаа шүү дээ хө гэв. Үнэхээр том арын хаалга шүү. Арын хаалгаар ажилд авч буй нь хамгийн харамсмаар.
Багш мэргэжилтэй болчихоод сайхан багш нар маань санаанд ороод тэдэнтэйгээ адилхан хүүхдүүдэд мэдлэг олгосон сурган хүмүүжүүлэгч болъё гэсэн бодол төрөв. Ингээд сургуулиудаар явж ажлын эрэлд гарлаа. 84-р сургуульд очиж уулзав. Сургалтын албаны дарга нь залуу хүн өөрөө ажил хайгаад сургууль дээр ирж байгаа нь сайн байна. Гэхдээ манайх багш авахгүй гэж байна. 116-р сургуулийн сургалтын менежертэй уулзлаа. Манайх түүх нийгмийн 1 багш нэмж авах гэж байгаа. Материалаа өгөөрэй гэв. Сургалтын менежерлүү хэд хэдэн удаа утас цохисон ч багш энэ жилдээ авахгүй боллоо гэв. 85-р сургуульд багшийн орон тоо гарлаа гэсэн мэдээлэл авангуутаа захиралруу нь залгаж асуув. Багшаа авчихсан гэж хэллээ. 48-р сургуулийн захиралаас орон тоо байна уу гэтэл туслахад материалаа өгчихөөрэй. Танилцъя гэв. Материалаа өгчихөөд хэд хоног дуудахыг нь хүлээгээд ярихгүй болохлоор нь залгаж асуутал багш авахгүй гэв. 23-р сургуулиас намайг анкетаа авч ирж өг гэв. Сургалтын менежертэй нь уулзаж цаг гаруй ярьж суув. Эрэгтэй багш авах сонирхол их байгаа гэж хэлэв. Миний дуулсан дууг хүртэл юүтүбээс сонссон болоод явчив. Найдлага ч нэлээн төрсөн. Хэд хоногийн дараа утасдаж асуусан чинь хуучин багшаа эргээгээд ажилд авсан. Одоо орон тоо байхгүй гэв. 97-р сургуулийн багш нийслэлийн боловсролын газар дэвшиж орсон орон тоо гарсан сураг дуулаад анкетаа нийгмийн ажилтанд хүргэж өгөв. Багшаа авахгүй байсаар хичээл амарсан юм. Надруу ч яриагүй. Уг нь бол багш нарын ихэнх нь эмэгтэй багш нар байдаг гээд эрэгтэй багш авах сонирхолтой бол би орчих байсан. Багшаар ажиллах эрхийн шалгалтанд тэнцсэн хүнийг ажилд авдаг бол би тэнцчихсэн байсан. Магистр зэрэг шаарддаг бол би магистр болчихсон байсан гээд сургуулиас тавьдаг гол шаардлагыг хангачихсан байсан хэрнээ ажил олоогүй. Надтай адилхан иймэрхүү замналаар явсан багш нар арын хаалга гэж айхтар юм байдаг гэж ярих юм билээ.
Би арын хаалга гэдэг зүйл байхгүй болж шударга үнэн ялдаг цаг ирээсэй гэж үргэлж хүсдэг.
2017.09.06
Comments
Post a Comment