Хүүгээ л гэсэн ээж
Дууны ая бичүүлэхэд надад 250 000 төгрөг хэрэгт оров. Тухайн үед ажил хийдэггүй оюутан байсан болохлоор ээжээс хэрэгт орох мөнгийг асуулаа. Тэр хавар ээж Хөвсгөлөөс хотруу ирэх замдаа хэтэвчиндэх мөнгөө хулгайд алдчихсан байсан юм. Мөнгө муутай байсан ч дууны ая бичүүлэх мөнгийг надад өгсөн. Нэгэн өглөө ээжийн шүд нь өвдөж идээ татан буйл нь хавдсан байсан. Би ээждээ та хотод ирсэн байгаа дээрээ шүдээ эмчлүүлээд аваарай гэхэд ээж минь “ их үнэтэй” байдаг байхдаа гэж билээ. Намайг хонхны баяр хийнэ гэхэд баяраа тэмдэглэлгүй яахав гээд хэдэн зуугаар нь мөнгө өгсөн, дууны ая бичүүлэх гэсэн юм гэхэд бас л мөнгө өгсөн мөртлөө өөртөө мөнгө зарахаас татгалзаж байсан ээжийгээ би их хайрласан. Эхийн санаа үрд гэдэг үгийг дандаа л мэдрүүлдэг дээ ээж минь.
Тэмдэглэлийн дэвтрээс 2014 он.
Comments
Post a Comment